"Улстөрч агентлаг" ХХК-аас шилдэг ажилтандаа суудлын авто машин бэлэглэлээ
Үйл явдал
/
2020-06-25

Шинийн 3-ны билэгт сайн  өдөр " Улстөрч агентлаг " ХХК-ийн  ТУЗ-ийн дарга Б.Ганзориг олон жил үр бүтээлтэй, тууштай ажилласан  www.ulsturch.mn сайтын улс төрийн албаны сэтгүүлч З.Батхуягийг суудлын авто машинаар шагналаа.

"Улстөрч агентлаг" нь хэвлэл мэдээллийн судалгаа шинжилгээ,олон нийтийн цахим санал асуулга, мэдээ мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгч нар, 21 аймаг, 9 дүүргийн засаг дарга нарын хийж гүйцэтгэж байгаа ажил болон хувийн мэдээллийн нэгдсэн сан бүхий "Мэдээллийн архив" болгон хөгжүүлэн ажилладаг. Мөн жил бүр Монгол Улсын "Шилдэг 99 Улстөрч"-ийн рейтинг тогтоох үндэсний цаасан болон цахим судалгааны төсөл, "Монголыг удирдаж буй эрхэмүүд" түүхэн ном төслийг хэрэгжүүлэн ажилладаг сэтгүүлзүйн салбарын тод төлөөлөл юм. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.173.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.