Баянхонгор аймгийн иргэдийн сонгуулийн ирц 63 хувьтай ТЭРГҮҮЛЖ байна...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-25

“Улсын хэмжээнд сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 52.6 хувьтай байна” гэж УБЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээллээ. Тэрбээр “Орон нутаг дахь ОБГ-аас үерлэсэн долоон гол мөрөн гаталж саналаа өгөх 376 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. 2020 оны ээлжит сонгууль 2,226,000 мянган сонгогч бий. Үүний 52 хувь нь эмэгтэй сонгогч байна. 35-аас доош насных нь 41 хувийг эзэлж байгаа бол 35-аас дээш насныхан 59 хувь байна. Мөн энэ өдөр 18 насанд хүрсэн 130 сонгогч байгаа юм. Түүнчлэн 100-аас дээш настай 92 сонгогч байна. Улсын хэмжээнд 17:00 цагийн байдлаар УИХ-ын саналын ирц 52.6 хувьтай байна" гэлээ. Баянхонгор Завхан аймгуудын сонгогчид хамгийн өндөр хувийн ирцтэй саналаа өгч байна.. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.44.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.