Хамгийн өнгөлөг сонголтыг ОРХОНЧУУД хийлээ
Үйл явдал
/
2020-06-26

Норовын Алтанхуяг:  Улстөрийн лидерүүдийн нэг 2012 оны УИХ-ын сонгуульд намаа амжилттай авч орж Ерөнхий сайдын албыг гүйцэтгэсэн. Гэвч түүний тэргүүлсэн Засгийн газар удах тавилангүй жам ёсны шахуу АН-ын фракцын зодоонд өртөж алба ч үгүй нам ч үгүй болж хоцорсон. Харин түүнийг Эрдэнэт хотын иргэд поп О.Баасанхүү, төрд мөнхийн хутгыг олох дөхсөн Ц.Нямдорж нараас илүүд үзэн сонгов. Сонголтонд Алтанхуягийн хувийн мөн чанар, Элбэгдорж тэргүүтэнд шахуулсан зэрэг нь нөлөөлсөн гэдэг эргэлзээгүй. 

Сайнхүүгийн Ганбаатар:  Улстөрд орсон цагаас одтой, адтай байсаар ирсэн. Муугийн мууг, сайны сайныг хамтад нь дуулж ирсэн эр. Эрдэнэтийн сонгогчид түүнийг сонгоход С.Баярцогттой мэтгэлцээнд ороод ялагдсан  " Оюутолгой"-н гэрээ алдаатай байсан. Ч.Сайханбилэг түүнийг боловсролгүй гэх мэтээр харлуулсан ч эцсийн дүндээ  Ганбаатар зөв байсан гэдгийг харуулсан гэж үзээд эргэлзээгүй дугуйлжээ гэдгийг үйл явц харууллаа. 

Дамбын Батлут:  Улстөрд төдийлөн танигдаагүй ч Эрдэнэт хотынхондоо хэдийн танигдсан. Засаг даргаар ажиллаж байхдаа ажлаараа хэдийн хотынхоо иргэдийн сэтгэлд нийцсэн нь түүнийг жагсаалтын нэгээр гарахад нөлөөлжээ гэж дүгнэхээр сонголт боллоо 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.141.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.