Ж.Эрдэнэбат ХОРИХ АНГИАС сонгогдсон анхны УИХ-ын гишүүн боллоо
Үйл явдал
/
2020-06-26

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нэр дэвшигчийг сонгуулийн ухуулах ажлаа хийж байх үеээр цагдан хорьсон. Түүнийг хорьсон шалтгаан Ерөнхий сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа буруугаар ашиглан уул, уурхайн лицензийг өөрийн мэдэлд авсан хэргээр шалгаж эхэлсэн. Түүний шалгагдаж байгаа уг хэргийг 10 тэрбум төгрөгөөр дүйцүүлэн ШШГЕГ-ын тусгай дансанд байршуулахыг шаардсан. Харин Ж.Эрдэнэбат тус дансанд байршуулах мөнгө байхгүй хэмээсэнд түүнийг цагдан хорьсон. Хоригдож байх хугацаанд болсон шүүх хурал дээр Сэлэнгэ нутгийн иргэд, түүний ах дүү нар, МАН-ын дэмжигчид ирж сонгох эрхийнхээ төлөө жагсаж байсан. Гэсэн хэдий ч түүнийг олны дэмжлэг аван ялалт байгуулах хүртэл нь сулалсангүй. Түүнчлэн цаашид шүүхийн шийдвэр хэрхэх нь эргэлзээтэй. Тэрээр шоронгоос сонгогдсон анхны УИХ-ын гишүүн боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.126.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.