У.ХҮРЭЛСҮХ намынхаа 100 жилийн ойд ЯЛАЛТААР БЭЛЭГ БАРИЛАА....
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-26

Монгол улсад ардчилсан тогтолцоо бүрдсэнээс хойш найдах удаагийн парламентын сонгууль болж албан ёсоор өндөрлөлөө. Энэ сонгуулийн өнгө 2016 оноос 2020 оныг хүртэл улс орныг удирдсан эрх баригч намын өнгийг дагалаа... МАН-ын дарга У.Хүрэлсүх хүчтэй лидер, сайн удирдагч гэдгээ баталлаа. Түүнийг Ерөнхий сайд болсноос нэр хүнд нь огцом өсөж улмаар намдаа сонгуулийн ЯЛАЛТ авч ирсэн нь түүхэн чухал үйл явдал байлаа. Ирэх 2021 онд тохиох намынхаа 100 жилийн ойд том бэлэг барилаа.

2020 оны УИХ-ын сонгуульд 14 нам, гурван эвсэл, бие даагчид нийлсэн 606 хүн өрсөлдсөнөөс өнөөгийн эрх баригч МАН үнэмлэхүй олонхийн ялалт байгуулж дахиад дөрвөн жил улс орны улс төрийн үйл хэргийг залгуулах ажилдаа орлоо. Амьд хууль гэгддэг Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, попролын хаан гэддэг Ж.Батзандан, МАН-ын гишүүдийн айдас болсон О.Баасанхүү, дуучин С.Жавхлан, Эсэргүү хэмээгдээд буй З.Энхболд нар ялагдал хүлээж, улстөрийн карьераа дуусгавар болголоо.

Ингэснээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн бүх ажил саадгүй үргэлжилхээр боллоо. Тодруулбал МАН ялалт байгуулснаар ХОТ утаагүй болж, улс НЕФТИЙН ҮЙЛДВЭРТЭЙ болох нь... Хэрэв ардчилсан нам ялсан бол өнөөгийн хэрэгжүүлж Засгийн газрын бодлого тэр чигтээ зогсох эрсдэлтэй байсан юм.

Гэвч монголын ард иргэд мэргэн сонголт хийсний ач тус, нөгөөтэйгөөр “Ерөнхий сайдыгаа багаар нь дэмжээрэй” гэсэн гуйлтын хариу ч гэх юм уу, ямартаа ч Хүүкийн бор нүүрээр МАН яллаа... Сонгуульд ялах амархан харин сонгогдсоны дараа ажил хийх л хэцүү... 2016 оны сонгуульд АН есөн суудал авч байсан бол энэ удаад 11 суудал авч бүлэг байгуулах, дуу хоолойгоо эрх баригчдад хүргэх хэмжээний болчихлоо. Тэдэнд нэг намын угшилтай гэдгээрээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг том дэмжлэг үзүүлэх боломжтой. С.Ганбаатар О.Баасанхүүгийн оронд ордонд орилж, лайвдах ажлыг нь хүлээж авлаа.

Монгол Ардын нам бол Монголын төдийгүй Азид анхны улстөрийн ууган хүчин юм. 1921 оны 3 сарын 1-нд байгуулагдсан, Монголын хамгийн том улс төрийн ууган хүчин юм. 1920 оны 1-р сарын 5-нд болсон хоёр бүлгэмийн хуралдаанаар дан гагц харьяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж, амар түвшнийг олох замыг нээгдүүлэн соёрх хэмээх үгийг хадагт сүүгээр бичиж, Хүрээний улаан сахиусанд өргөн, зорьсон хэрэгтээ няцалт буцалтгүй зүтгэхээр тангараг тавьсанаар Монгол Ардын Намын анхын суурь бүрэлдэн тогтсон. МАХН-ын Онц их хурлаар намын үзэл баримтлал, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр дүрмээ өөрчлөн шинэчилж, 2003 онд Социалист Интерний бүрэн эрхт гишүүнээр элсэв. 2010 онд хуралдсан МАХН-ын XXVI их хурлаас “...Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн зарлаж, МОНГОЛ АРДЫН НАМ нэрийг сэргээсэн байдаг... Энэ намын түүхэн 100 жилийн 2021 онд тохиох юм

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.125.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.