ШИНЭ ПАРЛАМЕНТАД ГЯЛАЛЗАХ 13 ЭМЭГТЭЙ
Үйл явдал
/
2020-06-26
2020 оны УИХ-ын сонгуульд нийт 13 эмэгтэй нэр дэвшигч ялалт байгууллаа. Ялалт байгуулсан нэр дэвшигчдээс Эрүүл Мэндийн Яамны сайд Д.Сарангэрэл гурав дахь удаагаа Хан-Уул дүүргээс сонгогдон ажиллахаар боллоо.  

Мөн С.Одонтуяа, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар хоёр дахь удаагаа УИХ-ын сэнтийд заларч байна. Харин Сэлэнгэ аймгаас Ч.Ундрам, Д.Өнөрболор нар сонгогдсон нь Сэлэнгэ аймгийн иргэд багаар нь дэмжээд сонгочихсон уу. Эсвэл эмэгтэй хүний хатан ухаанд итгэсэн үү. Харин Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон П.Анужинг багийн нөлөөгөөр гарсан гэж сонгогчид их л дурамжхан сэтгэгдэлтэй байна. Гэсэн хэдий ч нэгэнт сонгогдсон тул алба хаших хугацаандаа хэрхэн үр дүнтэй ажиллахыг нь л харах үлдлээ. Баянзүрх дүүргээс сонгогдсон Х.Булгантуяа нэр дэвшигчид хүмүүс их л ам сайтай, дуу нэгтэйгээр сонгосон. Нийт ялалт байгуулсан нэр дэвшигчдийн дийлэнхи нь МАН-ын гишүүд байна. Итгэл хүлээлгэсэн иргэдийн итгэлийг алдахааргүй хүчтэй гишүүд сонгогдсон буй заа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.140.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.