ШИНЭ НАМЫН дарга Ж.Батзандан огцорлоо...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-26

УИХ-ын сонгуульд эвсэж орсон “Шинэ нам”, “Бүгд найрамдах нам”, “Монголын үндэсний ардчилсан нам”, “Үнэн ба зөв нам”-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Шинэ эвслийн тэргүүн Ж.Батзандан хариуцлага хүлээж “ШИНЭ НАМ”-ын даргын албан тушаалаасаа бууж байгаагаа мэдэгдлээ.   Энэ үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Миний тооцоолсоноор Ардын нам 76 суудал авах байх гэж бодож байсан. Гэтэл Коронавирусээс болж 62 суудал авсан. Түүний цаана “Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн”, “Ямааны ноолууранд мөнгө өгсөн”, “Ээж хүүхдүүдэд мөнгө өгсөн” зэрэг шалтгаанууд нөлөөлсөн шүү. Хамгийн цаад талын буруутан нь АРДЧИЛСАН НАМ юм.

Одоо та нар хувь заяатайгаа эвлэр. Хувьсгал хийж өөрчилнө. ЖДҮ, Оффшор ярихаа боль. Хамаг муу муухайтайгаа эвлэр. Миний тойрогт миний штабд ажилласан хүмүүс “Та гарах юм уу, хэдийг өгөх юм бэ” хэмээн асуусан. Энэ сонугуль боль козиногийн рулет шиг боллоо. Би Н.Нямтайширийг их өрөвдсөн. Аав хүн учраас их өрөвдсөн. Намайг ч бас яг тавилан дайрч байсан" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.