МАН АМЛАЛТ: Зээлийн хүүг НЭГ ХУВЬ, Ипотекийн зээлийг ДӨРВӨН ХУВЬ болгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-27

Монгол улсын Их хурлын наймдахь удаагийн сонгууль болж албан ёсоор дууслаа. Сонгуулийн санал хураалтын эцсийн дүнд эрх баригч МАН дахин дийлэнх олонхийн санал авч нийт 76 нэр дэвшигчээс 62 нь ялалт байгууллаа. Тус нам энэ удаагийн сонгуульд "ХӨГЖЛИЙН ГЭРЭЭ - 2020-2024"  мөрийн хөтөлбөртэйгөөр оролцсон юм. Бид энэ удаад ялалт байгуулж, олонх болсон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрөөс онцлох 10 заалтыг хүргэж байна. 

МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлох гол 10 амлалт.


1. Иргэн бүр эрүүл мэндийн оношилгоонд жил бүр заавал хамрагддаг болно.
2. Анх удаа байр авч байгаа бол урьдчилгаа төлбөргүй, бага, дунд орлоготой айл өрхөд 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно.
3. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно. Цалингаас суутгадаг хувь хүний орлогын албан татвар /ХОАТ/-ыг хоёр дахин бууруулна.
4. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
5. Бүх, 330 сумдыг аймгийн төвүүдтэй нь холбох “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
6. 100 мянган өрхийг орон сууцтай болгож, нийт иргэдийнхээ 70 хувийг орон сууцаар хангана.
7. Улаанбаатар хотын олон нийтийн зам талбайг бүрэн камержуулж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангана.
8. Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.
9. Оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Үндэсний тэтгэлэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
10. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Ажлыг нь нэхэж шаардаж үр дүнг нь үзэх нь чухал болохоос луйвар гэж гоншигноод ямар ч ашиггүй. Мөрийн хөтөлбөр, амлалтууд нь сайн юм билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.168.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.