Ч.Содномцэрэн: Сонгууль хуулийн дагуу явагдсан. Гомдолтой байгаа нь ШҮҮХЭД ХАНД
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-27

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Энэ удаагийн сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ.

Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулсан.

Улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй. Хуулийн дагуу явагдсан. Нэр дэвшсэн 606 нэр дэвшигчээс 76 нь гишүүн болж 530 нь гомдолтой үлддэг. Гомдолтой байвал шүүхэд ханд.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.212.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.