Т.Бат-Оргил: Бие даагчдыг ДОРОМЖИЛСОН У.Хүрэлсүх Ерөнхий сайд УУЧЛАЛ ГУЙХ ёстой
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-27

УИХ-ын сонгуульд 14 нам, гурван эвсэл, 121 бие даагч өрсөлдсөнөөё МАН-ын 62, АН-ын 11, МАХН-ын нэг, бие даагч нэг тус тус 76 суудлыг бүрдүүллээ. Гэвч Ялагдал хүлээсэндээ гомдсон нэр дэвшигчдийн зөвлөл хэвлэлийн хурал зарлаж, сонгуулийг хар машины хакрын аргаар луйвардаж МАН үнэмлэхүй ялалт байгуулсан хэмээн мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшигч Т.Ганболдын хувьд. "Мөнгөний, луйврын сонгууль болсон. Сонгуулиас өмнөх судалгаагаар би Дархан-Уул аймагт ЯЛАЛТ БАЙГУУЛАХААР байсан. Гэтэл МАН-ын нэг цүнхчин нөхөр орж ирээд хамаг хор хутгаад самарчихсан. Мөн санал уншигч хар машинд хакрын аргаар бие даагчдын саналыг хүчингүй болгож, улмаар АН, МАН-ынханд бидний саналыг хуваасан. Шударга бус болсон учраас би гомдолтой байна. Ахиад санал хураалт явуулъя. Ахиад ялагдвал би дуугүй болъё. Дандаа бие даагчдын саналд нөлөөлсөн. МАН, АН, эвсэлийнхэний биш зөвхөн бие даагчдын саналд таслал бичигдсэн. Энэ бол луйвар" гэлээ.

Мөн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргил ;"Улсын Их Хурлын тухай хуулийг хүч түрэн баталсан. МАН ялагдахынхаа үед үхэр буугаа тавьж, төрийн эргэлт хийж байна. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэг бол 60 тэрбум. Гэтэл ил цагаан баримт нь байсаар байтал хэнд хариуцлага тооцов. Хоёр жараахайг сор залснаас биш томчууд нь юу ч болоогүй мэт ордонд сууж байсан. Бид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм луйврыг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсад юу болох вэ. Бид сонгуулийг хүчингүй болгохоор гарын үсэг зуруулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг зүгээр хараад өнгөрөхгүй гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд хүн бие даагчдыг ямар ч нэмэргүй, үнэ цэнэгүй хүмүүс гэж доромжилсон. Хоёрдугаарт Үндсэн хуулиа зөрчсөн сонгуулийн хууль батлаж эрх мэдэлтнүүд МАН-ын талд үйлчилсэн. Ийм учраас олон намын тогтоцлоог халж, дахин сонгууль явуулахыг шаардаж байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.227.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.