Т.Ганболд: Г.Дамдинням гэдэг МАН-ын цүнхчин залуу МИНИЙ САНАЛЫГ ЛУЙВАРДСАН
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-27

Сонгуулийг хар машины хакрын аргаар луйвардаж МАН үнэмлэхүй ялалт байгуулсан хэмээн мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшигч Т.Ганболдын хувьд. "Мөнгөний, луйврын сонгууль болсон. Сонгуулиас өмнөх судалгаагаар би Дархан-Уул аймагт ЯЛАЛТ БАЙГУУЛАХААР байсан. Гэтэл МАН-ын нэг цүнхчин нөхөр орж ирээд хамаг хор хутгаад самарчихсан. Мөн санал уншигч хар машинд хакрын аргаар бие даагчдын саналыг хүчингүй болгож, улмаар АН, МАН-ынханд бидний саналыг хуваасан. Шударга бус болсон учраас би гомдолтой байна. Ахиад санал хураалт явуулъя. Ахиад ялагдвал би дуугүй болъё. Дандаа бие даагчдын саналд нөлөөлсөн. МАН, АН, эвсэлийнхэний биш зөвхөн бие даагчдын саналд таслал бичигдсэн. Энэ бол луйвар" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.134.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.