Ерөнхийлөгчийн шийдвэрээс БҮХ ЗҮЙЛ шалтгаална...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-27

Сонгуулийн эцсийн дүн гарсныг СЕХ-оос мэдэгдсэн. Гэтэл бие даагчид, зарим нам эвслүүд, сонгуулийн эцсийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэдэнтэй Ардчилсан намынхан ч нэгдэж “шударга сонгууль” гэсэн хөдөлгөөн өрнүүлж буйгаа зарлалаа...

СЕХ-оос сонгуулийн эцсийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр уламжилсан ч тэрээр цаг өгөхгүй байгаа гэх мэдээлэл бий. Ялагдал хүлээсэн нам эсвлийнхэн дахин сонгууль явуулахыг шаардаад буй. Энэ бүх асуулын эцсийн шийдвэрийг Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, төрийн тэргүүн Х.Баттулга гаргана...

Тэрээр санал өгсөнийхөө дараа “Монгол Улс өнөөдөр УИХ-ын найм дахь удаагийн сонгуульдаа саналаа өгч байна. 1990 онд Монгол Улс ардчилсан улс болсноо дэлхий даяар зарласнаас хойш 30 жил болж байна. Энэ хугацаанд бид алдаж, онож, олон замыг туулсан. Бид гэр орондоо, өөртөө хүнс, бараа худалдаж авахдаа хугацаа нь дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн, гарал үүслийг нь маш сайн харж авдаг. Тэгвэл Улсын Их Хурлыг бага ард түмэн гэж хэлдэг. УИХ-ын 76 гишүүнийг сонгохдоо бараа сонгохоос илүү цензур тавьж, сонголтоо хийхийг Та бүхнээс хүсье. Мэдээж санал худалдаж авах асуудал олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуульд яригддаг асуудал. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг олон хүн орж ирдэг. Уул уурхайн бизнес эрхэлж буй хүмүүс энэ их мөнгөөр санал худалдаж авах, гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д толгой хоргодох байдал сүүлийн сонгуулиудаар ажиглагдаж байгаа гэдгийг ард түмэндээ дахин дахин хэлье” гэсэн. 

Төрийн тэргүүн одоог хүртэл Сонгуулийн нэгдсэн дүнд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь нэгийг бодогдуулж байна. Учир нь түүний зөвлөхүүд, дэмжсэн хүмүүс, харьяалагдаж байсан намынхан нь ялалт байгуулаагүй, олонх болоогүй учраас олонх болсон намын даргатай тохиролцоонд хүрэх гээд цаг авч байж мэдэх юм... Санал өгсөн сонгогчдын тоо улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан тооноос хол илүү зөрж байгаа зэрэг олон алдаа дутагдал гарч, зарим нэр дэвшигчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ч түүнийг шийдвэрээ удаан гаргах, бодох хугацаа олгож буйн илрэл юм... 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.222.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.