Н.Энхбаяр: Би дахин ЯМАР Ч СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-30

Улс төрийн нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний гомдлын дагуу СЕХ 100 гаруй хэсэг дээр хяналтын тооллого явуулж байгаа ч бие даагчид, намуудын төлөөллийг ажиглагчаар оруулах нэртэй боловч бүрэн хяналт хийх боломж олгохгүй, хол суулгаж, цаас харах ямар ч боломжгүй, МАН өөрсдийн томилсон төрийн албан хаагчдаар тоолуулж байгаа учраас итгэхгүй гэдгээ тэд мэдэгдэв. Энэ үеэр “Та бидний эвсэл”-ийн тэргүүн Н.Энхбаяр хэлэхдээ “Сошиалаар зарим хүн биднийг ялагдлаа хүлээж сур” гэж хэлж байна. Би сонгуульд оролцоогүй учраас сонгуульд ялагдаагүй. Эвслийн тэргүүний хувьд шударга сонгуулийг шаардаж байгаа юм. Би дахин ямар ч сонгуульд нэр дэвшихгүй гэлгээ хэлье. Эд нар намайг ч нэр дэвшүүлэх ч үгүй, сонгогдох эрхийг маань хязгаарласан. Гэхдээ би шударга сонгуулийн төлөө тэмцэнэ гэдгээ хэлмээр байна” гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.134.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.