Т.Доржханд: Би аль нэг намд уусаж орохгүй. Хүчтэй сөрөг хүчин байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-30

СЕХ-с УИХ-ын гишүүнээр сонгогдсон 75 хүнд үнэмлэх, батламж олголоо. Гишүүд үнэмлэхээ авах үеэр "Зөв хүн электорат эвсэл"-с суудал авсан УИХ-ын шинэхэн гишүүн Т.Доржханд төрийн ордонд дүрмийн бус хувцастай ирсэн нь өнөөдрийн сошиолын шуугиан болов. Харин тэрбээр Төрийн ордонд ирж, өөрийн биеэр үнэмлэх, батламжаа авсан юм. Энэ үеэр хэвлэлд яриа өгөхдөө "Ирэх 4 жил хэцүү жил байх болно. Ийм үед эдийн засгаа сэргээх, ажлын байраа хамгаалах, бондын өрийг төлөх, хар, саарал жагсаалтаас гарах, монгол хүнийг ажилтай, орлоготой болгох нь энэ Засгийн газрын хамгийн том сорилт байх болов уу. Бид бодлогоор дэмжинэ, байр сууриа хүчтэй илэрхийлнэ. Төрөл бүрийн мэргэжилтэй залуучуудтай хамтарч ажиллана. Шүүмжлэлийг хатуу хэлнэ. Засгийн газартаа дэмжлэг ч болж ажиллана. Ялангуяа засгийн газар төсөвтөө тодотгол яаралтай хийх хэрэгтэй байх. Бодлогын шинэчлэлүүд дээр анхаарч ажиллана. Хуулийн төслүүдийг санаачилж ажиллах төлөвлөгөө бас байна. Үзэл санаа гэдэг зүйл дээр бид нэгдэж ажиллах ёстой байх. Хүн намын хувьд хүн дээд үзэл санаа гэдэг социал демократ үзэл санаатай. Үүнийхээ төлөө тууштай ажиллана.

Аль нэг намд уусаад шингээд орчих вий гэсэн асуудал байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Сөрөг хүчний хэмжээнд хүчтэй ажиллаж чадна. Сөрөг хүчин 11 суудалтай байлаа ч гэсэн бид хүчтэй сөрөг хүчний байр суурь дээр байна гэдгээ албан ёсоор мэдэгдье. Дөрвөн жилд залуусын дуу хоолой болж ажиллана".

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.32.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.