Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт нар ТАНГАРАГИЙН ҮГЭЭ ТҮГДРЭХГҮЙ уншлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-01

УИХ-ын найм дахь удаагийн Парламентийн анхдугаар чуулган болж, УИХ-д шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөлөө.

УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг юм.

УИХ-ын найм дахь удаагийн парламентад өмнөх парламентад ажиллаж байсан 38 гишүүн бий бөгөөд тэд дөрвөн жилийн өмнө нь энэхүү тангаргийг өргөж байв. Өнгөрсөн дөрвөн жилд өргөсөн тангаргаа санаж ажиллах учиртай ард иргэдийн элч төлөөлөгчид юм. Тэгвэл энэ удаагийн тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүн Г.Занданшатар тангаргийн үгийг ганцаараа бичсэнийг харалгүй, цээжээр уншлаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.