УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Ганбатыг ТОМИЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-01

2020 оны шинэ парламент өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж, УИХ-ын дарга, бүлгийн дарга, дэд дарга нараа сонголоо... Шинээр бүрдсэн парламентыг хуучин дарга нь жолоодохоор болсон бол АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат ахлахаар болжээ. Ардчилсан нам энэ сонгуульд 11 суудал авч албан ёсоор бүлэг байгуулагдсан юм. Харин тус намаас УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг сонгожээ. С.Одонтуяа, Д.Ганбат нар нь 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан туршлагатай парламентчид юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.