Ц.Ганзориг: Манай улс ХИЛ НЭЭХ болоогүй. Хөрш орнууд ч хилээ нээгүй байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-01

Улсын Онцгой Комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэлсэн. Гэвч түр завсарлан УИХ-ын даргыг сонгож, Анхдугаар чуулган хаалтаа хийсний дараа УОК-ын хуралдааныг үргэлжлүүлэх болсон юм.

Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудыг халдваргүйтэл, ариутгалын дор нээх тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж. Мөн цахим тоглоомын газраас бусад хүүхдийн тоглоомын газрыг нээх чиглэлийг өгсөн байна. Харин бар, цэнгээний газрыг нээхгүй бөгөөд бусад үзвэр үйлчилгээний газруудыг тодорхой шат дарааллын дагуу нээхээр ярилцаж байгаа аж.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Мөн хөл хориог ирэх сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан. Иргэдийн зүгээс хилээ нээ гэсэн шаардлагыг их тавьж байгаа хэдий ч энэ боломжгүй. Манай улс хилээ нээлээ ч хөрш орнууд хилээ нээгээгүй байна" гэв.

Одоо УОК хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаас гаргасан эцсийн шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийнэ хэмээн 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.