100 хувь цахилгаанаар ажилладаг 2 давхар Эко автобус "Таван шар-Офицеруудын ордон"-ны чиглэлд үйлчилж эхэллээ. Зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусууд 1-рт хүрэлцээгүй, 2-рт одоо явж байгаа автобусуудын 70% насжилт дууссан үед нийслэлийн нийтийн тээвэр цоо шинэ эко автобусуудаар парк шинэчлэлт хийлээ. Нийслэлийн урсгал зардлын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүдэх 70 хүний суудалтай автобус хэмнэлттэй төсөл болжээ.
Цахилгааны зардал, жолоочийн цалин хөлсний зардлийг эхний 6 жилийн дотор өөрийн өртгөөр нөхнө. Нэг цэнэглэлтээрээ 2 өдрийн үйлчилгээнд гарах боломж буюу 400 км явах хүчин чадалтай юм. Хоёр автобус хөдөлгөөнд оролцох зай нэг болгон багасаж, агаарын бохирдолгүй, өнгө үзэмжтэй, залууст сонирхолтой, хамтран ажилласан санхүүгийн болон хувийн хэвшил, хот гээд бүх талуудад үр өгөөжтэй төсөл болж байна. Төслийн хүрээнд эдийн засгийн өндөр хэмнэлттэй, байгальд ээлтэй 36 автобус орж ирнэ. 10 нь 2 давхар эко автобус, 26 нь энгийн эко автобус байх юм.
Шинэ автобусуудаа хайрлаж, сайн жишиг болж гамтай эдлэхийг нийслэлчүүддээ уриалья.
-
13 цаг 20 мин
-
18 цаг 22 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
18 цаг 22 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин