У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт гурвын хэн нь ЕРӨНХИЙ САЙД болох вэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-02

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.  Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэж  заасан. Энэ дагуу парламентад олонхийг бүрдүүлж буй нам Засгийн газраа бүрдүүлнэ. Тэгвэл эрх баригч  МАН-ын Бага хурлын VII хуралдаанаараа /2020.07.01/ Тусгаар тогтнолын ордонд 10.00 цагаас хуралдана. Уг Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг МАН-аас тодруулах аж. 

Уг нь сонгуульд ялсан намын дарга нь Засгийн газраа тэргүүлнэ хэмээн заасан байдагч МАН 2016 онд эрх баригч байхдаа М.Энхболд бус Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болж байсан удаатай. Тэгвэл энэ зарчим шинэ парламентад  ч бас үйлчлэх нь. Сонгуулийн сурталчилгааны үеэр "Ерөнхий сайдыгаа багаар нь дэмжэд өгөөрэй" хэмээн ард түмнээсээ гуйж явсан У.Хүрэлсүхийн мөрөөдөл талаар болох нь. Учир нь эрх баригч нам дотроо мөн л хагаралдаантай байгаа сурагтай. Тодруулбал, Засгийн газрын тэргүүний төлөө Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт нарын нэрс яригдаж эхэлжээ. У.Хүрэлсүх ч эхлүүлснээ дуусгахын төлөө зүтгэж, Ерөнхий сайдын суудлаа хадгалахаар зориг шулуудсан байна. 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасан. Энэ дагуу парламентад олонх болсон МАН Ерөнхий сайдаа тодруулна.

Ерөнхий сайдын сунгаанд албан бусаар нэр нь тодроод буй У.Хүрэлсүхийн хувьд 2018 оны 10 сард "Ардын Засгийн газар"-ын тэргүүнээр сонгогдож улмаар нам дотроо их цэвэрлэгээ хийж, шударга ёсыг тогтоож, 2020 оны сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэсэн удирдагч юм. Тэрбээр Засгийн газрын тэргүүн болсноороо Монгол улс дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан шахмал түлшийг бий болгосон, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг олон том ажлуудыг эхлүүлсэн. 

Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болгож төрийн мэдэлд авч, улмаар өндөржүүлсэн, онцгой нөхцөл ажлыг нь явуулж, "Жаст"-ын хэрэг, "Эрдэнэийн 49" зэрэг томоохон хэргүүдэд анхаарлаа хандуулан "МАНАН БҮЛГЭМИЙН ЭСРЭГ АРД ТҮМНИЙ ТЭМЦЭЛ" гэгчийг зохион байгуулж, Д.Сүхбаатарын талбайд өвлийн хүйтэнд 50 мянган иргэнийг цуглуулж, "60 тэрбумын эзэн, МАНАН мафийн толгойлогч" гэгдээг буй УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулахыг шаардаж байсан тэмцэгч, урвагч нэгэн юм. Урвагч гэсний учир нь тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-с нэр дэвшсэн тухайн үеийн МАН-ын дарга бөгөөд УИХ -ын дарга М.Энхболдын сонгуулийн ерөнхий менежрээр ажиллаж байсан бол 2019 оны суулээр түүнийг үзэн ядагч болж хувирсан юм. 

Харин гурав дахь горлигч С.Бямбацогт гишүүний хувьд УИХ-ын гишүүнээр олон ястны өлгий Ховдчуудын итгэлийг гурав дахь удаагаа дааж сонгогдсон нэгэн. УИХ дахв цөөнхийн бүлгийн дарга, Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайд, Г.Занданшатарын удирдсан парламентад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга зэрэг чухал албыг хашсан туршлагатай, зангарагтай улстөрч. Түүнийг М.Энхболдын талын хүн гэгддэг. Учир нь 2016 оны парламент 32 -33-аараа хоёр хуваагдахад М.Энхболд тэргүүтэй хотын фракцид нэгдэж ЖДҮ-чдийг эсэргүүцэн, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөхөд бэлэн гэж мэдээлэл хийж байсан. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-р хэлэлцэн батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.107.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.