Хятадын Алибаба.ком сайт дээр МОНГОЛД ГАЗАР ЗАРНА гэсэн зар байршжээ
Үйл явдал
/
2020-07-02

Дэлхийд алдартай Хятадын худалдааны сайт болох Алибаба дээр монгол төгрөг, монгол эд зүйлс зарагдах нь энүүхэнд. Харин сүүлийн үед ил тод Монголын газар нутгаас хэсэгчилж зарж байна. Тодруулбал Алибаба сайт дээр Монгол улсад байршилтай газар зарна гэсэн зар нилээдгүй тавигдах болжээ. Сүүлд оруулсан зараар тодруулахад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөшигтийн хөндий” шинэ нисэх буудалтай ойролцоо газрыг үнэ тохирч зарна гэсэн зар тавигдсан.

Энэ талаар Газар зохион байгуулалт, геодез зураг зүйн газрын кадастрын хэлтэсийн дарга П.Баянтүмэнгээс тодруулахад:

“INTUS ХХК компаны нэрээр энэ зарыг оруулсан байна. INTUS компаний захиралтай холбогдоход тухайн комдани программ хангамжын чиглэлээр үйл ажиллагааа явуулдаг компани байсан. Тухайн компанид улсын нэгдсэн системээр шалгалт хийхэд тухайн компани нэр дээр ямар нэгэн эрх зүйн харилцаа үүссэн газар байхгүй байсан” хэмээн үгүйсгэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.