ХӨЛ ХОРИОНЫ үед улсаас ХУВЬСАХ зардал авсан хувийн сургуулиуд
Үйл явдал
/
2020-07-02
Хувийн цэцэрлэг, сургуулийн ард нуугдсан хувьсах зардлын бизнес Монголд газар авсан.

Нийслэлийн боловсролын газраас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд Ерөнхий боловсролын төрийн бус өмчийн /хувийн/ 107 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хувийн хэвшлийн шилдэг 10 сургуулийн төлбөр, улсаас авдаг хувьсах зардалын мэдээллийг танилцуулж байна. Хамгийн сонирхолтой баримт 2020 оны нэгдүгээр улирлын санхүүжилт зарим сургуульд олгогджээ. Нэгдүгээр улиралд  нэг, хоёр, гуравдугаар сарууд буюу covid19 цар тахалын эхэн үе дэлхийн нийтээр хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогссон. Цар тахалын үед манай улс гэлтгүй дэлхийн нийтээр эдийн засгийн хямралд өртсөн. Гэсэн хэдий ч үйл ажиллагаа зогссон хувийн хэвшлийн сургуулиудад 100 саяаас 180 сая хүртэлх хувьсах зардалыг бүрэн өгчээ.

“Орчлон” олон улсын сургууль

  • Сургалтын төлбөр 18 сая төгрөг /жилийн/
  • Улсаас 2020 оны эхний улиралд авсан хувьсах зардал 82.440.000 төгрөг.

 

“Сакура” олон улсын сургууль

  • Сургалтын төлбөр Бага анги 7.500.000 төгрөг /жилийн/

                                            Дунд анги  8.500.000 төгрөг /жилийн               

                                            Ахлах анги  9.500.000 төгрөг /жилийн/

  • Улсаас 2020 оны эхний улиралд авсан хувьсах зардал 31.658.900 төгрөг

 

“Шинэ Монгол” Харумафүжи сургууль

  • Сургалтын төлбөр Бага анги 4.500.000 төгрөг

                                 Дунд анги 4.600.000 төгрөг

                                 Ахлах анги 4.700.000 төгрөг

  • Улсаас 2020 оны эхний улиралд авсан хувьсах зардал 144.783.500 төгрөг

“Шинэ Монгол” сургууль

  • Улсаас 2020 оны эхний улиралд авсан хувьсах зардал 187.726.800 төгрөг

“Эхлэл” сургууль

  • Сургалтын төлбөр 3.000.000 - 3.300.000 төгрөг
  • Улсаас 2020 оны эхний улиралд авсан хувьсах зардал 15.417.300 төгрөг

 

“Улаанбаатар Эмпати” сургууль

  • Улсаас 2020 оны эхний улиралд авсан хувьсах зардал 23.791.400 төгрөг

 

“Оюунлаг” сургууль

  • Улсаас 2020 оны эхний улиралд авсан хувьсах зардал 123.890.900 төгрөг

“Ромашка” сургууль

  • Улсаас 2020 оны эхний улиралд авсан хувьсах зардал 8.383.200 төгрөг

“Глобал” олон улсын сургууль

  • Сургалтын төлбөр 10.000.000 төгрөг
  • Улсаас 2020 оны эхний улиралд авсан хувьсах зардал 39.945.200 төгрөг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    “Радуга” сургууль
  • Сургалтын төлбөр 2.600.000 төгрөг
  • Улсаас 2020 оны эхний улиралд авсан хувьсах зардал 14.421.700 төгрөг

 

Энэ мэт хүүхдийн сургалтын төлбөр, төрөөс өгсөн санхүүжилт хэний халаас руу орж байна вэ. Яагаад улсын сургуулийн нэр муудаж, хувийн сургуулийн нэр хүнд жил ирэх тусам өсч байна вэ. Хариулт нь ХУВИЙН СУРГУУЛИЙН ард нуугдсан ХУВЬСАХ ЗАРДАЛЫН БИЗНЕС юм биш биз...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.