УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл” юу байх вэ... гэж асуухад
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх дараах хариултыг өглөө. Тэрбээр, Монголын Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод, шинээр бүрдэхээр үндсэн долоон чиглэл баримталж ажиллана.
Монгол улс дотооддоо мах сүү, хүнсний ногоогоо бүрэн үйлдвэрлэнэ. Хүнс экспортлоно. Атрын-IV аяныг эхлүүлнэ. Ингэснээр бүрэн хангана. Гурил, төмс, улаан буудайгаа өнгөрсөн гурван жилд бүрэн хангаж чадсан.
Бензин, шатахуунаа дотоодоосоо хангана. Сөрөг хүчинтэй хамтарч ажиллахад бэлэн. Монгол орны хувь заяаг МАН, АН гэсэн улстөрийн хоёр нам авч явдаг гэж боддог хүн. Сөрөг хүчнийхээ үгийг сонсож, авч хэрэгжүүлэх зүйл байвал бодлого үйл ажиллагаандаа тусгана. Харин доромжлуулж чадахгүй шүү гэдгээ эртнээс хэлье.
-
12 цаг 40 мин
-
17 цаг 42 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
17 цаг 42 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин