У.Хүрэлсүх: Шатахуун, эрчим хүчээ дотооддоо хангаж, БАНКНЫ РЕФОРМЫГ эхлүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-03

2020 оны сонгуулийн үр дүнд бий болсон УИХ анхдугаар чуулганаараа УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодын гишүүдийг томилсон бол өнөөдөр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар МАН-ын дарга, Ухнаагийн Хүрэлсүхийг томиллоо.

31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж чуулганы хуралдааны индрээс үг хэлж байна. Тэрбээр

Ерөнхий сайдын хариуцлагатай албыг үргэлжлүүлэн хашиж боломж олгосон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурлын гишүүд, МАН-ын гишүүддээ баярлалаа.

Ирэх дөрвөн жилд Миний тэргүүлсэн Засгийн газар дараах дөрвөн зүйлийг хэрэгжүүлнэ.

Уул уурхай, мөнгө, байшин барилга ярьсаар байгаад иргэнээ мартсан байна.

Шударга ёсны хувьсгалыг үргэлжлүүлнэ.

Импортлогч орноос Экспортлогч орон болох зорилт тавьсан.

Шатахуун, Эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болно. Энэ хүрээнд Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцийн ажлыг эрчимжүүлнэ.

-Хий хоолойг Монгол улсын нутгаар дамжуулах ажлыг эхлүүлнэ.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулсан, эхлүүлсэн ажлаа дуусгах болно.

Шударга ёсыг бий болгосон ЦАХИМ МОНГОЛ улсыг байгуулна.

Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулсан. Ирэх дөрвөн жилд 80 хувь бууруулна.

Улстөр дэх утаа мананг ч бас бууруулна.

Банкны реформыг эхлүүлнэ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.