Эрдэнэт хотод коронавирусын сэжигтэй тохиолдол илрээгүй
Үйл явдал
/
2020-07-03

5-р сарын 28-нд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор эх орондоо ирсэн оюутан Улаанбаатар хотод 21 хоног тусгаарлагдаад, 6-р сарын 19-нд Эрдэнэт хотод ирж гэрийн тусгаарлалтад орсон. Ийнхүү өнөөдөр тусгаарлалтын хугацаа дуусаж “Медипас” эмнэлэгт асуумж өгсөн байна. Ингэхдээ 2 хоногийн өмнө халуурснаа хэлж, рентгенд цээжний авахуулжээ. Тэрээр уушгины суурь өвчтэй байсан байна.

Энэ явдал нь олон нийтэд буруугаар ойлгогдож, сэжигтэй тохиолдол гэсэн мэдээлэл таржээ. Уг иргэн нь тархавар судлалын хугацаандаа мэргэжлийн байгууллагуудын бүрэн хяналтад байсан.

Иймд Эрдэнэт хотод коронавирусын сэжигтэй тохиолдол илрээгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд албан ёсоор мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.59.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.