ОРХОН АЙМАГТ БАЯР НААДМЫГ НЭЭЛТТЭЙ ТЭМДЭГЛЭХЭЭР БОЛЛОО
Үйл явдал
/
2020-07-02

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн  01 дүгээр тогтоолоор Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг орон даяар хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд  баримтлан  нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар шийдвэрлэж бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон.

Гэтэл 2020-06-29-ний өдөр Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурлаар дээрх шийдвэр өөрчлөгдөж орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг аймаг, сумын Засаг дарга нарт зөвшөөрлөө.
 
Үүний дагуу Орхон аймгийн Баяр наадам 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд иргэддээ нээлттэйгээр зохион байгуулагдахаар боллоо.
Мөн баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс хариуцан ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.22.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.