Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгалаа
Үйл явдал
/
2020-07-02

Хэдийгээр манай улсын хувьд COVID-19 вирусийн халдварыг дотооддоо алдаагүй, зарим нэг дэглэмийг үе шаттайгаар бууруулж байгаа ч Улсын Онцгой комиссын өчигдөр болсон ээлжит 25 дугаар хурлаар өмнөд болон хойд хөрш дэх коронавирусийн нөхцөл байдал, Монгол Улсын хил дагуух аймаг, мужуудын нөхцөл болон дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үндэслэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгалаа.

Улсын онцгой комиссын энэхүү шийдвэрийг үндэслэн өчигдөр Орхон аймгийн Засаг даргын А/421 тоот захирамж гарлаа. 
Хэдийгээр зарим нэг байгууллага, ААН-үүд эргэж хуучин цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлж байгаа ч Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 7-р сарын 15-ны өдрийг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг оройн 18:00 цагаас хойш хориглох, цахим тоглоомын газрууд, караоке, баарны үйл ажиллагааг мөн өдрийг хүртэл ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.