ЭМЯ: 4 хүн эдгэрч, нэг эх эрүүл энх амаржлаа
Үйл явдал
/
2020-07-05

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторид өчигдөр /2020.7.3/ 557 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 428, тусгаарлалтад байсан 14 хүний давтан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан зургаа, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан хүмүүс үүнд багтаж байгаа. Өнөөдөр дөрвөн хүн эдгэж гурав нь жолооч, нэг нь Нурсултанаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн. Батлагдсан нийт 220 тохиолдол болж, 183 хүн эдгэлээ. Одоо ХӨСҮТ-д 37 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 31 хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна. Хоёр хүүхэд, чихрийн шижинтэй нэг иргэн байгаа. Тусгаарлах байранд байсан эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, хүү төрүүлсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.173.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.