БЗД-ийн 16 -р хорооны Засаг дарга С.Ганчимэг хэсгийн ахлагчаа ЗОДЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-06
Нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа ноцтой зүйлийн талаар сэтгэгдэл, зургийн хамт баримтжуулан оруулжээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 16-р хорооны Засаг дарга С.Ганчимэг гэх эмэгтэйд нэгэн иргэн зодуулж, самардуулсан байна. Түүнчлэн цагдаагийн мөрдөгчийн тогтоолын хамт байршуулжээ. Тэрбээр "БЗД 16-р хорооны Засаг дарга С.Ганчимэг гэх хүн хэсгийн ахлагч нараа удаа дараа зодож байсан нь надаар ил болж энэ хүн үүрэх ёстой бүх зүйлээ үүрээсэй. Зугтаасандаа энэ зэрэгтэй үлдсэн шүү! Ил харагдсан нь энэ нүүр нүдгүй цохиж байсан одоо болтол толгой өвдөөд хэцүү байна. Өрөөндөө дуудаж олон ч удаа дарамтласан удирлага хүний ёс зүй байхгүй ямар эмэгтэй хүн, ямар эх хүн гэхээрээ ажлын байр нь дээрээ хүнд гар хүрч танхайрдаг юмбэ??? Өнөөдөр 2020.07.02 10:30цагийн үед хорооны үүд нь дээр зодуулж байхыг минь харсан хүмүүс энд коммент үлдээгээрэй баярлалаа" гэжээ.
 
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.117.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.