Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.05/ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: 2020 оны долдугаар сарын 04-нд нийт 55 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 12 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй. Тандалтын шугамаар нэг хүний сорьцийг сонгон шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 42 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний нэг нь 22 настай эрэгтэй, оюутан 49 хоног эмчлэгдсэн бол нөгөөх нь 32 настай ачаа тээврийн жолооч 16 хоног тус тус эмчлэгдэж эмнэлгээс гарлаа.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан 220 тохиолдлын 185 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Одоо 35 хүн эмчилгээнд байгаа бөгөөд 33 хүний биеийн байдал хэвийн үлдсэн хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, нэг жирэмсэн эх, 6, 12 насны хоёр хүүхэд эмчлүүлж байна. Өчигдөр /2020.07.04/19.00 цагт Токио-УБ онгоцор ирсэн 262 хүний шинжилгээг хийх ажлыг өнөөдөр эхлүүллээ. Бүгд тусгаарлалтын байрандаа орсон. Шинжилгээний хариу маргааш зарлана.
-
12 цаг 55 мин
-
17 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
17 цаг 57 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин