Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, , Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт холбогдох шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт эхлээд байна.
Шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж буй юм. Өнөөдрийн шүүх хуралдаанаас тэдэнд ял онооно.
Өнгөрсөн баасан гаригт шүүх хуралдаанаас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцсон бол С.Мандахбатыг хэрэгт холбогдолгүй гэж үзэн, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэх байсан ч хойшилжээ. Яллагдагчийн зүгээс шинэ өмгөөлөгч авсан тул хэрэгтэйгээ танилцах боломж олгохыг хүссэнийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.
-
12 цаг 54 мин
-
17 цаг 56 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
17 цаг 56 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин