880 өрөөтэй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нээлт болж байна
Үйл явдал
/
2020-07-07

Хан-Уул дүүрэгт Монглолын хоёр дах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нээлт болж байна. 34230 м2 талбай бүхий есөн давхар барилга нь иж бүрэн тусгай зориулалт бүхий тоноглолтой, хүүхдийн 140, эх барих, эмэгтэйчүүдийн 160 ортой, 880 өрөө, 700 гаруй эмч ажиллагчидтай төрөлжсөн эмнэлэг болж байгаа юм. Шаардлагатай үед 1000-1500 ор оруулах боломжтой. Эх үрсийн эрүүлү мэндийн асуудал тодорхой түвшинд шийдэгдэж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. 


Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 10 гаруй жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжилттай барилгыг эхлүүлсэн боловч нэмэлт төсөв шаардлагатай болсноор 2013 онд барилга угсралтын ажлын гүйцэтгэл 34%-тайгаар зогссон байдаг. Харин 2017 онд “Томо бюлдинг” компани концессын гэрэээгээр царцсан гэх тодотголтой байсан барилгыг үргэлжлүүлж,  2018 оны дөрөвдүгээр сараас барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Үндэсний бүтээн байгуулагч “Томо Бюлдинг” компани нь өөрсдийн босгосон санхүүгийн эх үүсвэрээр барилгын ажлыг  үргэлжлүүлсний үр дүнд дэвшилтэд технологийг нэвтрүүлж, олон улсын стандарт бүхий, ашиглагч байгууллагын зориулалт, шаардлагад нийцүүлсэн барилгыг удахгүй ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Эрүүл мэндийн яамны захиалгаар, Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн уг барилгын ажлын гүйцэтгэл 96 хувьд хүрчээ.

Уг эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлийн Хүрээ амаржих газар буюу II төрөх эмнэлэг шилжин орж үйл ажиллагаагаа явуулах юм. Тус эмнэлгийн хувьд Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувь нь оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн эх хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Хүчин чадал нь 75 ортой ч ачааллын улмаас 45 ор нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар 120 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Энэ мэт эрүүл мэндийн салбарт хэрэгцээ шаардлага бүхий эмнэлгийн барилга 25, эрүүл мэндийн төв 29, эмчийн хөгжлийн төв нэг, эмнэлгийн барилгын засварын ажил 21, нийт 76 төсөл арга хэмжээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд амжилттай хэрэгжсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.3.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.