Элсэн дундах Баянбүрд ЭЛСЭНДЭЭ ДАРАГДАЖ байна
Үйл явдал
/
2020-07-07

Завхан аймгийн нутагт байдаг Мухартын гол Монголын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг билээ. Тойрсон элсэн манхан дунд элсэн доороос ундардаг том гол, элсэн дундах Баянбүрд гэлтэй. Маш өвөрмөц тогтоцтой сайхан газар.

 

Энэ сайхан газрын нэг аюул бол аялагчид өндөр элсэн манхан руу авирч гулгах. Учир нь дээрээс түрж ирэх элс голын ундаргыг хааж байгаа юм. Зургыг харвал хүмүүсийн авирч гулгадаг голын хэсэг нь нилээн нуралт өгч голын ундаргаа хаасныг харж болно. Маш зөөлөн сул элс байдаг учраас өдөр бүр хэдэн зуугаараа очиж гулгаад байвал удахгүй голгүй болно. Байгаль орчны яамныхан Мухартын голыг маш яаралтай анхааралдаа авч  ажиллах хэрэгтэй.

Бас хог. Нэг үеээ бодвол манайхан явсан буусан газраа цэвэрлээд явдаг болсон нь сайшаалтай. Гэхдээ нөгөө хогоо ууттай нь ойролцоох газар  хаячих юм. Энэ эзгүй газар таны хогийг авах гэж хогны машин ирэхгүй, салхинд хийсээд талаар нэг тарна. Машиндаа багтаад л ирсэн юм чинь багтаагаад л аваад явмаар.

 

Хариуцлагатай аялацгаая!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.96.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.