10 гацсан III төрөх эмнэлэг АШИГЛАЛТАД орлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-07

Нийслэлийн Хүрээ амаржих газар Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг болгон өргөжиж байна. Тус эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн өрөө тасалгаа, орчин үеийн лабораториудтай. 8-10 чиглэлээр эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой. Тус барилга нь 34.200 м талбайтай. 880 өрөө, 700 гаруй эмч ажилтан, 300 ортой ажиллах хүчин чадалтай эмнэлэг юм. Шаардлагатай тохиолдолд 1000-1500 ор дэлгэх бүрэн боломжтой. Мөн төрөх эмэгтэйчүүдэд төрөлжсөн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой. Жилд 10 мянга гаруй эх төрж, нийтдээ 20 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой аж.

Энэ талаар эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Энэ бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн гол цөм юм. Тухайн улсын хөгжлийг эх хүүхдийн эрүүл мэндийн байдлаар нь хэмждэг. Тэгвэл бид улс орныхоо хөгжлийг харуулсан энэ сайхан цогцолборыг хүлээж авч байгаа явдалд баяртай байна. Үнэхээр хүсвэл хийж чаддаг" гэдгийг онцоллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монголын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинээр эмнэлэг нээгдэж буй нь сайхан байна. Улсын хувьсгалын 99 жилийн ойн өмнө ард иргэддээ сайхан бэлэг барьж байна гэж бодож байна. Монгол Улсын хүн ам 30 гаруй жилийн өмнө хоёр сая байсан бол одоо гурван сая гаруй болсон байна. Манай улсын төрөөс Эх нялхсын төвийг ашиглалтад оруулж байсан. Өнөөдрийг хүртэл түүнтэй дүйцэхүйц барилга байгууламж баригдаагүй юм. Тэгвэл өнөөдөр бид монголынхоо эх, үрс, ард түмнийхээ эрүүл мэндэд зориулж энэ сайхан барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Уг барилгын суурь 2010 онд тавигдсан. Түүнээс хойш хөрөнгө, санхүү зэрэг олон гачаалын улмаас баригдаж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Аливаа ажлыг хийхэд сэтгэл байвал болдог юм байна гэдгийг бид харж байна. 2018 онд энэ барилгыг барьж дуусгах чиглэлээр үүрэг чиглэл гаргасан. Эрүүл мэндийн яам, НЗДТГ хамтран тууштай зүтгэж, сэтгэл гарган ажилласны үр дүн гарч байна. Хоёр жил гаруйн хугацаанд тус барилгыг барьж ашиглалтад орууллаа. Цаг хугацаанд нь барьсан хамт олонд талархал илэрхийлье.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.186.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.