Сураггүй алга болсон малчин эмэгтэй 25 настай "У" -г 26 настай эрэгтэй Ө-тэй хамт байхад нь УУЛНААС олжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-07

Завхан аймагт сураггүй алга болсон 25 настай эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ.

Тодруулбал, тус аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Цагааннуур” гэдэг газар тус сумын харьяат малчин 25 настай, эмэгтэй У нь 06.30-ны өдрийн 04:10 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж өнгөрөгч бямба гараг буюу 07.04-ний өдрийн 14:30 цагт Цагдаагийн байгууллагын алба хаагчид тус сумын Жаргалант багийн уулнаас түүнийг иргэн 26 настай, эрэгтэй Ө-тэй хамт байхад нь эсэн мэнд олжээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.