Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өөрийн танхимаа бүрдүүлжээ. Харин хэн ямар салбарыг хариуцаж байгаа нь одоохондоо тодорхойгүй байна. Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орж, УИХ-ын гишүүн нь сайдын давхар алба хашдаг байхаа болино... Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд яг одоо өргөн мэдүүлэх гэж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ:
Ерөнхий чиг үүргийн:
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Батлан хамгаалах яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Чиглэлийн:
- Барилга, хот байгуулалтын яам
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Зам, тээврийн хөгжлийн яам
- Соёлын яам
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Эрчим хүчний яам
- Эрүүл мэндийн яам
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлснээр өнөөдөр 15:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн, үргэлжлүүлэн 16:00 цагаас нэгдсэн чуулганаар хэлэлцэж аж.
-
12 цаг 42 мин
-
17 цаг 44 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
17 цаг 44 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин