У.Хүрэлсүх: Хууль бусаар баяжсан нөхдүүд эхнээсээ хариуцлага хүлээж "ШОРОНД" ОРСОН шүү
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-07

УИХ-ын Анхдугаар чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдын Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцээд олонхи нь “Хэлэлцэх нь зүйтэй” гэж дэмжлээ. Мөн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын Анхдугаар чуулганаар төслийг хэлэлцэх үеэр  гишүүд дараах байр суурийг илэрхийлж байв.

УИХ-ын сонгуулиар ард  түмэн тогтвортой байдлыг хүссэн. Засгийн газар тогтвортой ажиллаж, хийх ёстой ажлуудаа хийгээд яв, шинээр энэ тэнд яам байгуулаад байх хэрэггүй гэж ард түмэн сонголтоо хийсэн. Бид нэг Засгийн газар байгуулах гэж өчнөөн сандал ширээ, бланк үйлдвэрлээд бөөн юм болдгийг та нар бүгд мэднэ. Тийм учраас Засгийн газраа тогтвортой ажиллуулж, ажил хариуцсан хүмүүс нь хэвийн ажлаа цааш  нь явуулаг.  Аль болох хөдөлгөөн бага байлгахыг хичээсэн. Яамны бүтэц нэрээр  баахан хүнийг халдаг, баахан төрийн албан хаагчид ажилгүй болдог. Дараа нь хууль шүүх гээд заргалдаад явдаг. Энэ мэт маш хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Тиймээс энэ бүтэц бол урьд нь байсан, ажлаа явуулж болж байсан бүтэц учраас цааш нь тогтвортой байлгах бүрэн боломжтой. Хөдөлгөөн оруулж, Засгийн газрын бүтэц янз бүрийн өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн. Чөлөөт бүсийн хөгжлийн асуудлыг Шадар сайд, Хилийн боомтын хөгжлийн асуудлыг Сангийн Сангийн сайдын эрхлэх хүрээнд өмнө ч байсан. Энүүгээр болж байхад өөрчлөөд байх хэрэггүй гэж бодож байна. Энэ бүтцээрээ Засгийн газар ажиллаад үзэг, үр дүн нь харагдах байх. Тогтвортой Засгийн газрыг цааш нь авч явна.

Газар шороондоо эзэн байхыг У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн гурван жил чадан ядан явуулсан. Шаардлагатай орд газруудыг буцаан авч ард түмнийхээ өр ширийг дарах ажлуудыг зохион байгуулж байгаа. Цаашдаа ч хариуцлагатай ажиллана. Хууль бусаар олгиархиудын гарт очсон, хууль бусаар баяжсан нөхдүүдэд хариуцлага тооцож ажиллаж байгаа. Улам хатуу зогсоно. Байгалийн баялаг ард түмний баялаг болохоос биш цөөн хэдэн хүний баялаг биш. Ард түмэн ижил тэнцүү хүртэх ёстой. Хүндрэл бэрхшээлтэй олон асуудал бий. Улс төрийн, хууль хүчний банк санхүүгийнхэн нийлсэн мафи байгаа. Өнөөдөр ч зарим нь энэ дотор сууж байгаа. Цаашдаа ч шалгах хүмүүс зөндөө байгаа. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх субъект. Би  гэмт хэрэгтэй тэмцэнэ.  Шалгах ёстой хүмүүсийг шалгана, цаашид ч шалгалт үргэлжилнэ. Оюутолгой, Дубайн гэрээг ЗГХЭГ хариуцаж байгаа. Ажлын хэсэг ч байгуулагдсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.