Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДТЭЙ танилц
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-08

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Төрийн ордонд хуралдаж, Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэж байна.  УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг баталснаар 17 сайд, 14 яамтайгаар Засгийн газар байгуулагдахаар болоод буй. Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилно.  МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар ажиллах эрхмүүд түрүүчээсээ тодорч эхэлсэн талаар ойрын эх сурвалж мэдээлэв.

Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх,

БСШУ-ын сайдад одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар,

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,

ХХААХҮ-ийн сайдаар З.Мэндсайхан,

Соёлын сайдаар С.Чулуун,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл,

Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатар,

Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар,

Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр,

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,  

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа нарын нэрс орж иржээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.244.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.