У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбаттай уулзахыг НАМЫНХАНДАА даалгажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-09

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хоёр асуудлын тухай хэлэлцсэн билээ. Эхлээд Засгийн газрын сайд нараар хэнийг томилох асуудал яригдаж, өдгөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс эхнээсээ тодорсоор буй. Харин дараагийн хэлэлцсэн асуудал бол У.Хүрэлсүх Зөвлөлийн гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлаар дараах гурван үүргийг өгсөн байна. Үүнд,  

  • НЭГТ: УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог дахин хуралдуулах,
  • ХОЁРТ: Намын Хяналтын хороонд намын дүрмийн 4.1.6 дахь заалт буюу “үзэл бодол, гишүүнчлэлийн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах; хэрэгжүүлэх”-ийг хэрэгжүүлэх, 
  • ГУРАВТ: УИХ-ын гишүүдээс бүрдсэн баг гаргаж цагдан хоригдож буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай уулзуулах гэсэн хугацаатай үүрэг даалгаврыг өгчээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.211.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.