Эрүүл мэндийн сайд Б.Цогтбаатарын тухай 10 БАРИМТ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-09

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу өөрөө Засгийн газраа байгуулах эрхтэй болсон. Энэ дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиа батлуулсан бол шинэ бүрэлдэхүүнээ танилцууллаа.  Засгийн газрын бүтцийн хувьд Соёлын яам шинээр байгуулагдаж байгааг эс тооцвол хуучин бүрэлдэхүүн хэвээрээ орж ирэв. Харин гаднаас буюу яг мэргэжлийн шинэ сайдууд орж ирлээ. Тэдний дунд Эрүүл мэндийн яамыг одоо Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаа Гавьяат эмч Бямбаагийн Цогтбаатар удирдахаар болж байна. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж буй Б.Цогтбаатар гэж хэн бэ...?

1.Ховд аймгийн гаралтай. 

2.АНУ-ын Колорадогийн их сургуулийг нийгмийн эрүүл мэндийн магистр. Канадын Саймон Фрейзерын их сургуулийг доктор цолтойгоор дүүргэсэн.

3.Канадын их сургуульд гэрээгээр багшлахаас гадна Канадын эрүүл мэндийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас төслийн зохицуулагчаар хүртэл ажилласан туршлагатай залуу боловсон хүчин.

4.Удам дамжсан гавьяат эмчийн гэр бүлээс гаралтай. Аав Бямбаа нь Монгол улсын гавьяат эмч.

5.Анагаахыг улаан дипломтой онц төгссөн. Европын холбооны болон гадаад дотоодын олон оронд мэрэгжил дээшлүүлсэн.

6.Америкад магистр, Канадад докторын зэрэг хамгаалсан салбарынхаа дэлхийн чиг хандлага Монголынхоо дотоод хөдөө, гадаа нийт салбараа сайн мэддэг.

7.Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн даргаар ажиллаж байсан.

8.Одоо Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын даргаар одоо ажиллаж байгаа.

9.Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

10.Өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан "Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгийн сѳрѳг нѳлѳѳллийг бууруулах тухай" Монгол улсын хуулийг батлуулахад голлох үүрэгтйэ оролцсон. 

COVID цар тахлын тархалтаас сэргийлэх, үүссэн тохиолдолд бууруулах, тогтоон барих ажлыг хаанаас удирдан зохицуулах, тѳрийн аль институци ямар үүрэг хүлээх, санхүүжүүлэх, яаж хамтран ажиллах, хэнд ямар дэмжлэг үзүүлэх (ипотек...), арга хэмжээг хуулийн дагуу яаж шуурхай хэрэгжүүлэх, бүх нийтийг эрсдэлээс хамгаалах зорилгоор иргэний эрхийг яаж "зѳв" хэмжээнд хязгаарлах, буруу мэдээлэл, цуурхлыг яаж таслан зогсоох, иргэд, ААН, байгууллага халдварын эсрэг ажлыг хэрхэн дэмжиж оролцох, үгүй бол хэрхэх зэрэг харилцааг эрхзүйн хувьд тодорхой болгож ѳгснѳѳрѳѳ халдварын ѳнѳѳгийн түвшин, дүр зургийг хадгалах боломжоо нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Найруулга, зарчмын зѳрѳѳтэй 53 асуудлын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв.


Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.216.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.