Б.Энхбаяр: Хууль бичдэг хүмүүсийн  ТАРХИНЫ БАГТААМЖИЙГ нэмэгдүүлээрэй...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-09

УИХ-ын чуулганаар Монгол улсын Засгийн газрын гишүүдийг хэлэлцүүлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шинээр томилогдох сайдуудад хандаж үг хэлж байна. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандаж “Хуулийг хэрэгждэг болгомоор байна. Хуулийн судалгаа хийдэг, шинжилдэг хүмүүсийн тоог нэмж, тархины багтаамжийг нь нэмэгдүүлмээр байна. 100 гаруй хүнтэй байсан Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн ажилчдыг цөөлж долоо болгосон. Үүн дээр анхаараарай. Мэргэжлийн хүмүүсийг нь хуулийнх нь чиглэлээр ажиллуулмаар байна. Хуулийн хулгайг хуулиар л засна” гэдгийг хэллээ.

Үүний хариуд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Х.Нямбаатар “Хуулийн шинэчлэлийг хийнэ. Бид өмнөх эрх зүйн шинэчлэлээ дүгнэж чадаагүй. Одоо бид үүнийгээ дүгнээд, Эрх зүйн шинэчлэл хоёрыг эхлүүлнэ. Хууль зүйн Үндэсний хүрээлэнг яг үндсэн үүргийнх нь дагуу ажиллуулна” гэдгээ илэрхийллээ.

Б.Энхбаяр гишүүний хувьд мөн “Газрын тухай” хуульд яаралтай өөрчлөлт оруулаарай. Баянзүрх дүүргийн 26-р хороо хамгийн их буюу 20 мянган хүн амтай. Энэ хороонд нэг ч сургууль, цэцэрлэг улсын төсвөөр баригдаагүй юм билээ. Сул газар байгаа ч тэрийг нь хувь хүн өмчлөөд авчихсан. Одоо тэгээд зарах гэж байна. Энэ гэмт хэргийг таслан зогсоох ёстой гэдгийг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Б.Мөнхбаатарт хандаж хэллээ...

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.38.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.