Б.Пүрэвдорж: Энэ Засгийн газрын хамгийн асуудалтай сайд нь Х.Нямбаатар...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-09

Монгол Улсын Их хурлын анхдугаар чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газрын багийг танилцуулж байна. УИХ-ын гишүүд Засгийн газрын сйадад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр Б.Пүрэвдорж гишүүн хэлэхдээ, “Томилогдож буй сайдуудаас хамгийн асуудалтай нь Х.Нямбаатар сайд. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Дараа нь засаж залрууллаа л гэсэн. Зассан зүйл алга. Мөн Зөрчлийн хуулиар 1.4 сая иргэн 500 тэрбумаар торгуулсан байна. Хүний тоонд хуваахад өлгийтэй хүүхэд хүртэл торгуулчхаад байна. Та нараас торгууль аваад, буцаагаад сонгуулийн мөнгө болгон өгч сонгогдож байгаа. Хамгийн түрүүнд Зөрчлийн хуулиа зөөллөөрэй. Хэтэрхий хатуу хууль шүү” хэмээн шүүмжиллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.231.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.