Хайлаастын замд 13 автомашин мөргөлдөж, 5 хүн эмнэлэгт хүргэгджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-10

Чингэлтэй дүүргийн 13-р хороо Хайлаастын замд урд шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Howo маркийн бетон зуурмагийн миксер автомашин Пажеро, долоон Тоёота приус, Ниссан дацун, Хонда инсайт, Старекс, Ланд круйзер 80 машинуудтай мөргөлдөж улмаар гурван айлын хашаа мөргөжээ. Ослын улмаас таван хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдээд байна. Осол гаргасан бетон зуурмагийн машин найман тонн ачаатай явж байжээ. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.3.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.