Хөдөө Аж Ахуйн шинэ сайд Ерөнхийлөгчид ЗАГНУУЛЛАА
Үйл явдал
/
2020-07-10

Тодруулбал МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Засгийн газрыг байгуулж УИХ-аар батлуулсан. Үүний дараагаар МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж танилцууллаа. Энэ үеэр Хөдөө Аж Ахуйн шинэ сайд З.Мэндсайхан ерөнхийлөгчийн хэд хэдэн асуултанд бүдэрч, нилээн ширүүхэн үг сонслоо. МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга “Хөдөө Аж Ахуйн сайд бол эдийн засгийн хос морины нэг буюу хүнээр ярьвал өрөөсөн хөл нь байх ёстой. Энэ тал дээр бол өөрөө туршлагатай хүн болоод дэмжигдсэн болов уу. Импортын үнийн дүнг өөрөөө мэдэх үү. Хөдөө аж ахуйн сайд болохоо хэзээ сонссон. Энэ чинь маш тодорхой шүү дээ. Чи өчигдөр сайд болохоо мэдсэн бол манай ерөнхий сайд хүнсний ногоо тариална гэж байгаа юм байна. Би энэ чиглэлийн сайд болох юм байна. Ном харахад л тодорхой шдээ. Жилдээ 400-500 сая ам.доллар хүнсний ногоо импортоор авдаг. Энийг 100 хувь дотооддоо ханган гэж танай Ерөнхий сайд чинь байнга ярьдаг” гэх мэт дайрсан хэд хэдэн асуулт тавьж хүнд шахаанд оруулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.47.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.