Б.Энхбаяр: УИХ-ын гишүүн ТББ-ын тэргүүн байж болохгүй. АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ үүснэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-10

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхйг хэлэцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсарч ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ. Аливаа хуулийн төсөл Үндсэн хуульд нийцэх ёстой. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бусад хуулиар тогтоосон албан тушаал хашиж болохгүй, УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчиж өргөсөн тангаргаасаа няцвал гэж тодорхой заасан. УИХ-ын гишүүн ТББ-ын сонгуульт ажил хаших нь ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг. Өнгөрсөн парламентын үед 76 гишүүн нийтдээ 300 гаруй холбоонд сонгууль ажил хашиж байсан. Мөн сан байгуулдаг, нутгийн зөвлөл гээд хашдаг байсан. УИХ-ын гишүүд сан байгуулж хандив авдаг, мөнгө угаадаг асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол УИХ-ын гишүүд цэвэр тунгалаг байхад их нөлөөлдөг. ТББ-аар дамжуулж мөнгө угааж байна гээд саарал жагсаалтад оруулах нэг үндэслэл болж байсан. Төр нь нэг гартаа төр барьж, нөгөө гартаа иргэний нийгэм болж явах боломжгүйг Үндсэн хуулиар хаасан. Энэ заалт Үндсэн хуульд нийцэж байгаа юу.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.