Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Үйл явдал
/
2020-07-10

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд дахин усархаг аадар бороо орох төлөвтэй байна. Хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулдаг тул учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг зөвлөж байна.

Мөн бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буух, байрлахгүй байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.24.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.