ЖДҮ-чин Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарт ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ авчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-10

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг мөн дээрх үндэслэлээр шалгаж байгаа. Шүүх хурлыг долдугаар сарын 20-нд товложээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл олгожээ. Түүнд мөн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Улс төрд нөлөө бүхий этгээд нь бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Ундармаад хэрэг үүсгэсэн. Тухайлбал, тэрбээр УИХ-ын гишүүний албан тушаалаа урвуулан ашиглан ХХААХҮЯ-ны сайд байсан Б.Батзоригт нөлөөлж, өөрийн хамаарал бүхий компанид 800 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авсан нь тогтоогдсон. Одоогоор түүнд хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Мөн ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн хамаарал бүхий компанид ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт яллах дүгнэлт ирүүлжээ. Шүүгдэгч нарын хүсэлтийг хүлээн авснаас хойш шүүх хурлыг дөрвөн удаа хойшилсон. Улмаар долдугаар сарын 6-нд шүүх хурлыг товлосон ч С.Баяр, Ч.Давааням нарын өмгөөлөгч хуралд ирээгүй тул тэдний шүүх хурлыг жич товлон хуралдахаар болсон. Харин С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.