Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өчигдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн. Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх юм. Тэгвэл эх орныхоо зүг хөлгийн жолоо залсан тус онгоцонд ихэр хүүхэд мэндэлжээ. Тодруулбал Истанбулаас ирж буй МИАТ-ын онгоцыг Сочи дээгүүр нисч байх үед 2 ихэр охин мэндэлсэн байна.
Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч(мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч хамт ниссэн бөгөөд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тусгай үүргийн онгоц өнөө шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардах бөгөөд амаржсан эхийн ар гэрийнхэнтэй холбогдож энэхүү баярт мэдээг хүргэжээ.
-
7 цаг 12 мин
-
12 цаг 14 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 43 мин
-
12 цаг 14 мин
-
2025-01-13
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 43 мин