С.Одонтуяа: Ийм олон байнгын хороотой болохоор төсөв л нэмэгдэнэ
Үйл явдал
/
2020-07-11

УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлэхдээ “Та нар ер нь хямралын үед байгаа гэдгээ ойлгож байна уу. Улс орон хямралтай, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьцан, татварын орлого хэдэн их наяд төгрөгөөр тасарцан ийм үед ажиллаж байгаа гэдгээ ойлгож байгаа хүн байна уу. Төр нь данхайгаал байх юм. Ийм олон байнгын хороо хэрэггүй шдээ. Агуулга нь чухал болохоос хэлбэр тийм ч чухал биш. Гэр хорооллыг өмнө нь зөндөө сүржин, сүржин нэртэй байнгын хороо байж л байсан ч тэгээд одоо болтол нүхэн жорлонгоосоо салаагүй л байна шдээ. Үүнийг чинь дагаад маш их төсөв үрэгддэг. Бүгдээрээ байнгын хороон дарга гээд том том өрөөнд суух гэнэ, бүгдээрээ зардалаа нэмүүлэх гэнэ. Ийм мөнгө энэ улсад чинь байхгүй байгаа шүү. Тийм болохоор ард түмнээсээ жоохон ичих хэрэгтэй. Энэ 76 гишүүнийг ёс зүйтэй байлгахын тулд ёс зүйн хороо хэрэгтэй юм уу. Хэрэггүй шдээ. Та нар тангараа өргөхдөө ёс зүйтэй байна гэж хэлсэн биз дээ” хэмээсэн. Түүний зарим үг оргүй биш бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.