Хүн ардын сэтгэл ТЭНЭГЭР сайхан наадаарай
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-11

Эрхэм хүндэт та бүхэндээ Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье! Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.
Есөн эрднийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай!
Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Цагааны Отгонбаяр

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.89.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.