Засгийн газраас "Хөл хориог 07 сарын 31 хүртэл сунгах" тогтоол гаргалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-11

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэн байгууллаа

Монгол Улсын 31 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулав.
Засгийн газрын гишүүд дараа нь Монгол Улсын Их Хурлын танхимд тангараг өргөж, үүрэгт ажилдаа томилогдлоо. Шинээр томилогдсон Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөнд тамгаа хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгуулагдсан Засгийн газар анх дугаар хуралдаанаараа “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай”  тогтоолын төслийг хэлэлцэж,  07 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.  Ингэснээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг  2020 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.236.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.